card

Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөл

Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөл нь гишүүн орнуудын түлш, эрчим хүчний салбар дахь ашиг сонирхлыг төлөөлдөг олон улсын бие даасан эрчим хүчний төрийн бус байгууллага юм.

Дэлхийн эрчим хүчний зөвлөл нь 1923 онд байгуулагдсан, НҮБ-ын магадлан итгэмжлэгдсэн дэлхийн эрчим хүчний  байгууллага бөгөөд Засгийн газар, хувийн болон төрийн корпорациуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, ТББ-ууд, эрчим хүчтэй холбоотой сонирхогч талуудын оролцоотойгоор 90 гаруй улс орны 3000 гаруй гишүүн байгууллагыг төлөөлж байна.

Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөл нь дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээний эрчим хүчний стратегийг танилцуулж, өндөр түвшний арга хэмжээнүүдийг зохион байгуулж, нэр хүндтэй судалгаануудыг хэвлэн нийтлэж, дэлхийн эрчим хүчний бодлогын яриа, хэлэлцээг дэмжих үйл ажиллагааг өргөн хүрээтэй өөрийн гишүүдийн  сүлжээгээрээ дамжуулан хэрэгжүүлж байна.

Зөвлөлийн үйл ажиллагаа нь засгийн газар, тэргүүлэх аж үйлдвэр, эрчим хүчний корпораци, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, үндэсний эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэлийн бизнесийн харилцааг дэмжиж, хамтран ажиллахад чиглэдэг.

Дэлхийн Эрчим хүчний Зөвлөл нь зуун жилийн турш эрчим хүчний салбарын тэргүүлэх оролцогч байсаар ирсэн бөгөөд бүх хүн төрөлхтөнийг тогтвортой, тэнцвэртэй эрчим хүчээр хангахад дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж (чиглүүлж) эрчимтэй  арга хэмжээ авахад идэвхжүүлж байна.

1930 оны 6-р сарын 17-нд Берлин хотноо болж өнгөрсөн Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн бага хурлын үеэр Макс Планк, Альберт Эйнштейн нар. Эйнштейний магадлалын тухай онолоо уг хурал дээр танилцуулсан.

Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн цахим хуудас https://www.worldenergy.org/

Хүсэлт илгээх