Цахилгааны төлбөрөө хэрхэн бага гаргах вэ?

Дэлхий нийтээрээ COVID-19 эсрэг тэмцэж, гэр гэртээ хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж буй өнөө үед бидний цахилгаан, дулаан, усны хэрэглээ нэмэгдэж төдий хэмжээгээр төлөх төлбөр ихсэж эдийн засгийн хэцүү, орлого багасаж буй өнөө үед бүр их дарамтыг нэмэгдүүлж эхэлж байна.

Тиймээс аливаа тансаг хэрэглээгээ багасгаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх шаардлага үүсэж байна.

Цахилгааны төлбөрийн хувьд интернет, утас шиг тогтмол багцаар бодож сарын төлбөр авдаггүй зөвхөн таны ХЭРЭГЛЭСЭН ХЭМЖЭЭГЭЭР л авдаг. Иймээс дараах энгийн нэг аргыг хэрэгжүүлвэл таны төлбөр бага гарах боломжтой.

- Цахилгааны үнэ өдрийн цагуудад өөр өөр үнэтэй байдаг. Тиймээс та ХЯМД ҮЕД нь хоол хийж, юмаа угааж, бусад цахилгаан хэрэгсэлүүдээ ашиглахыг хичээгээрэй.Мөн манай орны хувьд аймгуудын бүсчилэл , тоолуур төрлөөс хамаарч кВт.ц-ийн үнэ өөр байдагийг анхаарах нь зүйтэй. Айл гэр ,албан байгууллагууд эрчим хүчний хэрэглээний өмнөх саруудын задаргааг доорхи линкээр 6 оронтой хэрэглэгчийн кодоор нэвтрэн орж харж болно.

Цахилгаан зарцуулалтын төлбөрийн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифаар хийнэ.

Нэг квт.ц цахилгаан эрчим хүчний үнэ / НӨАТ-гүй /   төг квт,ц
Сарын нийт хэрэглээний  150 квт.ц хүртэлх хэрэглээ 98,40 төг квт,ц
Сарын нийт хэрэглээний 151 квт.ц болон түүнээс дээш хэрэглээ 118,20 төг квт,ц
Ахуйн тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээ 350 квт.ц

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф / 11.88 төг  квт.цаг / -ыг цахилгаан тариф дээр нэмж тооцно.

ААН-ийн үнэ тариф  төг/квт,ц
Нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 128.50 төг/квт,ц

 

2 тарифт тоолуур  төг/квт,ц

Өдрийн хэрэглээ/ өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ 

104.30 төг/квт,ц
Орой, шөнийн хэрэглээ/оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл / 77.10 төг/квт,ц

 

3 тарифт тоолуур төг/квт,ц
Өдрийн хэрэглээ / өглөөний 06.00 цагаас оройн 17 цаг хүртэл / 128.50төг/квт,ц
Оройн хэрэглээ /оройн 17 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл / 209.80төг/квт,ц
Шөнийн хэрэглээ / шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл / 77.10төг/квт,ц

http://www.tog.mn/