Хөгжиж буй улсуудын эрчим хүчний салбарт хийгдсэн шинэчлэлийн ОНЦЛОХ 10 ДҮГНЭЛТ

1. Эрчим хүчний салбарын шинэчлэл нь урьдчилан бичигдсэн онол, загвар, зааврыг дагуу хийгдээгүй. Харин улс бүр өөрийн онцлогт тааруулж өөр өөр стратегиар хэрэгжүүлсэн.

2. Эрчим хүчний салбарын шинэчлэл тухайн улс орны улс төрийн систем, бодлого, үзэл санаатай нийцэж, оролцогч талуудын дэмжлэгийг авч, улс төрийн манлайлалтай байх үед амжилттай хийгдсэн.

3. Шинэчлэл хийснээс хойшх шинээр цахилгаан станц барихад хувийн хэвшлийн оролцоог өндөр байсан. (Шинээр баригдсан станцуудын 40%-г хувийн хэвшил хөрөнгө оруулсан)

4. Эрчим хүчний бөөний зах зээлийг (whole sale market) цөөхөн улс амжилттай хэрэгжүүлсэн үр ашгаа дээшлүүлж чадсан ч бөгөөд ихэнхи нь шилжилтийн үед гацсан.

5.Хувьчлагдсан эрчим хүчний (generation, distribution, supply) компаниудын засаглал, хүний нөөцийн сайн менежмент, санхүүгийн сахилга баттай байдал нь үйл ажиллагааны үр ашгийг дээшилж, үйлчилгээний чанар дээшилэхэд чухал нөлөөтэй байсан.

6. Цахилгаан дамжуулах, түгээх компаниудын үйл ажиллагаанд хувийн хэвшлийг оролцуулснаар олон орон эерэг үр дүнд хүрсэн боловч зарим улсад амжилтгүй хэрэгжсэн.

7. Зохицуулалтын орчин, зохицуулалтын байгууллагыг хэдийгээр байгуулсан боловч эрчим хүчний компаниуд нь төрийн мэдэлд байгаа нөхцөлд тариф болон компанийн зардлын зохицуулалтыг үр ашигтай хийх боломж бүрдэхгүй байна. (Хөгжиж буй улсуудын 70%-нь зохицуулалтын байгууллагатай байна.)

8. Компанийн зардлыг нөхөх, цаашид тогтвортой хадгалах асуудал хүнд сорилт хэвээр байна. Зардлыг өсөлтийг бууруулахдаа үр ашгаа сайжруулах гэхээсээ илүү тариф нэмэх замаар шийдэх хандлага давамгайлсан.

 

9. Эрчим хүчний салбарын шинэчлэл амжилттай явагдсан эсэх нь тухай улсын нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл байдал ямар байснаас шууд хамааралтай байсан.

10. Шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбарын бүтэц, зохион байгуулалтыг зөв хийх нь чухал. Ихэнх улсууд салбарын бүтцээ үйл ажиллагааны болон газарзүйн байршилаар нь задалсан бол цөөхөн улсууд уламжлалт босоо удирдлагатай тогтолцоотой байна.