card

ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монгол дахь салбар хорооноос “ИРЭЭДҮЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ МАНЛАЙЛАГЧИД” /FUTURE ENERGY LEADERS-MONGOLIA (FEL-MONGOLIA)/ хөтөлбөрийг албан ёсоор зарлаж байна.

Энэхүү хөтөлбөр нь Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс зохион байгуулдаг “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” хөтөлбөрийн загварчлалаар Монгол улсад явагдах ба эрчим хүчний салбар дахь ирээдүйн манлайлагчдыг дэмжих, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байх болно.

Тус хөтөлбөр нь нь Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” дэмжлэгтэйгээр хэрэгжих тул Олон дэлхийн ирээдүйн эрчим хүчний манлайлагчдын сүлжээнд нэгдэх боломжийг оролцогчиддоо олгох болно.

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ

Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөл нь гишүүн орнуудын түлш, эрчим хүчний салбар дахь ашиг сонирхлыг төлөөлдөг олон улсын бие даасан эрчим хүчний төрийн бус байгууллага юм.

Дэлхийн эрчим хүчний зөвлөл нь 1923 онд байгуулагдсан, НҮБ-ын магадлан итгэмжлэгдсэн дэлхийн эрчим хүчний байгууллага бөгөөд Засгийн газар, хувийн болон төрийн корпорациуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, ТББ-ууд, эрчим хүчтэй холбоотой сонирхогч талуудын оролцоотойгоор 90 гаруй улс орны 3000 гаруй гишүүн байгууллагыг төлөөлж байна.

Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөл нь дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээний эрчим хүчний стратегийг танилцуулж, өндөр түвшний арга хэмжээнүүдийг зохион байгуулж, нэр хүндтэй судалгаануудыг хэвлэн нийтлэж, дэлхийн эрчим хүчний бодлогын яриа, хэлэлцээг дэмжих үйл ажиллагааг өргөн хүрээтэй өөрийн гишүүдийн сүлжээгээрээ дамжуулан хэрэгжүүлж байна.

Зөвлөлийн үйл ажиллагаа нь засгийн газар, тэргүүлэх аж үйлдвэр, эрчим хүчний корпораци, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, үндэсний эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэлийн бизнесийн харилцааг дэмжиж, хамтран ажиллахад чиглэдэг.

Дэлхийн Эрчим хүчний Зөвлөл нь зуун жилийн турш эрчим хүчний салбарын тэргүүлэх оролцогч байсаар ирсэн бөгөөд бүх хүн төрөлхтөнийг тогтвортой, тэнцвэртэй эрчим хүчээр хангахад дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж (чиглүүлж) эрчимтэй арга хэмжээ авахад идэвхжүүлж байна.

ИРЭЭДҮЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ МАНЛАЙЛАГЧИД-100 ХӨТӨЛБӨР

Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс зохион байгуулдаг энэхүү хөтөлбөр нь эрчим хүчний залуу мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээ юм. Хөтөлбөр нь үндэсний болоод бүс нутаг, олон улс дахь үйл ажиллагаа болон арга хэмжээнүүдэд цөөн тооны авъяаслаг залуу мэргэжилтгүүдийг энэхүү хүрээнд платформоор татан оролцуулдаг.

Үүгээрээ эрчим хүч ба тогтвортой байдалд дэлхий даяар хамгийн их тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай ирээдүйн удирдагчдыг бэлдэхэд урам зориг өгөх, дэмжих зорилготой.

Хөтөлбөрөөр дамжуулан оролцогчид нь байгаль орчинд чиглэсэн эрчим хүчний туршлага, мэдлэг, ур чадвараа дэлхийн эрчим хүчний зөвлөлөөр дамжуулан олон улсад дуу хоолойгоо хүргэх боломжтой болох болно.

Хөтөлбөр нь оролцогчиддоо өөрсдийн ижил төстэй, ижил сэдэлтэй хувь хүмүүстэй хамтран хувийн сүлжээгээ үүсгэж, хамтдаа маргаашийн эрчим хүчний манлайлагчид болох боломжийг олгодог юм.

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН МОНГОЛЫН САЛБАР ХОРОО

Монголын Салбар Хороо нь (МСХ) Монгол Улсын эрчим хүчний салбарын удирдлагууд, засгийн газрын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн сүлжээ, платформыг бий болгох төвлөрүүлэх, эрчим хүчний салбарын олон талт оролцогчдыг хамруулсан яриа хэлэлцээ зохион байгуулах, Монголын эрчим хүчний байгууллагуудын ашиг сонирхлыг үндэсний болон олон улсын түвшинд төлөөлөх, чадвараа өргөжүүлэн нэмэгдүүлэхийг мөн дэлхийн эрчим хүчний интеграци дахь оролцоог нь дэмжин ажиллах зорилготой бие даасан (хараат бус) ашгийн төлөө бус байгууллага юм.

Mонголын Салбар Хороо нь олон улсын байгууллагын гишүүн - үндэсний зөвлөлийнхөө хувьд хүлээх тэргүүлэх үүрэг бол эрчим хүчний компаниуд, Монголын эрчим хүчний салбарын төлөөлөгчид өдөр тутмын харилцаа болоод олон улсын, дотоодын арга хэмжээний хүрээнд ДЭХЗ-ийн төв оффис, түүний бүрэлдэхүүн байгууллагууд, холбоонууд, олон улсын бусад байгууллагуудтай харилцах эрх бүхий нэгдсэн платформ (нэг цонх) болоход оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ

Хөтөлбөрийг гол зорилго нь эрчим хүчний залуу манлайлагчдын дэмжих, бэлтгэхээс бөгөөд хөтөлбөрт оролцогчдод дараах чиглэлүүдэд илүү дэмжих ажиллах юм.

  • Олон улсын болон дотоодын эрчим хүчний асуудлуудыг ойлгох, суралцах
  • Эрчим хүчний асуудлыг ярилцдаг платформ, сүлжээ үүсгэх
  • Монголын салбарын хорооны үйл ажиллагаанд оролцох
  • Олон улсын эрчим хүчний ирээдүйн манлайлагчид хөтөлбөрт оролцоход нь дэмжлэг үзүүлэх
  • Эрчим хүчний өөр өөр чиглэлийн мэргэжилтнүүдтэй баг болж хамтран ажиллах
  • Эрчим хүчний салбарын ирээдүйн залуу манлайлагчид, өсөж яваа залуу мэргэжилтнүүдийг салбарын тэргүүлэгчидтэй холбон тэдний туршлагаас суралцах орчинг бүрдүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ҮР АШИГ

Хөтөлбөрт хамрагдаснаар оролцогчид нь дараах үр ашгийг хүртэх боломжоор хангагдах болно. Үүнд:

  • Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монголын салбарын хорооноос зохион байгуулж буй уулзалт, хэлэлцүүлэгт оролцох.
  • Эрчим хүчний салбар дахь үндэсний болон олон улсын экспертүүдээс зөвлөгөө авах, менторшип хөтөлбөрт хамрагдах
  • Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” хөтөлбөрийн сүлжээнд нэвтрэх, холбогдох.
  • Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” хөтөлбөрт давуу эрхтэйгээр нэрээ дэвшүүлэх.
  • Дотоодод зохион байгуулагдаж буй эрчим хүчний салбарын бусад арга хэмжээнүүдэд оролцох.
  • Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монгол дахь салбар хорооны хэрэгжүүлж буй төслийн багт оролцох.
  • Монгол улсын эрчим хүчний салбарын бодлогын бичиг баримт, дүрэм, журмын шинэчлэлд саналаа оруулах.
  • Хөтөлбөрийн бусад оролцогчтой хамтран баг болж өөрсдийн сонгосон төсөл хэрэгжүүлэх.

ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүсэлт гаргагч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

  • Бакалаврын доошгүй зэрэг хамгаалсан.
  • Эрчим хүчний чиглэлд мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Өргөдөл гаргах үед 35 хүртэл насны оролцогч байх. (1986 он болох түүнээс хойш төрсөн)
  • Хөтөлбөрийн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд оролцох боломжтой байх.
  • Монгол улсад амьдардаг байх.
  • Англи хэлний мэдлэг нь давуу тал болно.

ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА БА НӨХЦӨЛҮҮД

Монгол улсын “Ирээдүйн эрчим хүчний манлайлагч” хөтөлбөр нь 2021 оноос анх удаа хэрэгжиж эхлэх гэж байна. Хөтөлбөр нь 1 жилийн хугацаанд тодорхой үе шатуудтай хэрэгжих ба нийт 18 оролцогчлыг сонгон шалгаруулах болно.

Хөтөлбөр нь Монгол улсын эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, технологийн шийдэл, эдийн засгийн чиглэлүүдэд шинэлэг санаа, шийдэл санал болгож, идэвхитэй оролцохыг оролцогчдоос хүсэх болно. Үүний тулд оролцогчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэгдсэн байх болно.

Мөн хөтөлбөрийн шилдэг 3 оролцогчдыг шалгаруулах ба тэдгээр нь жил бүр Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс зарладаг “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид-100” хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн нэрээ дэвшүүлэх албан ёсны эрхийг олгох болно.

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАГААР АЖИЛЛАХ СЭДВҮҮД

Хөтөлбөрийн хүрээнд явагдах бүхий л төрлийн арга хэмжээнүүдийн зорилго, зорилтууд нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд, дэлхийн эрчим хүчний зөвлөлийн чиглэл, монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “алсын хараа-2050”, монгол улсын “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт” болон “төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичгүүдийн үзэл баримтлал, зорилго, зорилтуудтай нийцсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид багт хуваагдаж төсөл хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх төслийн сэдэв, чиглэлийг дэлхийн эрчим хүчний зөвлөлийн монгол дахь салбар хорооны үйл ажиллагааны зорилго, цар хүрээ болон монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж сонгосон болно. Үүнд:

  • Эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай үйл ажиллагаа
  • Эрчим хүчний шинэ техник, технологи, инноваци, цахимжуулалт
  • Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүч
  • Эрчим хүчний зах зээлийн шинэчлэл, компанийн засаглал
  • Эрчим хүчний төслийн санхүүжилт, гэрээ, хэлэлцээр
  • Эрчим хүчний хэрэглээний менежмент, хэрэглэгчдийн зан төлөв

Хөтөлбөрийн оролцогчид 3 багт хуваагдаж дээрх өгөгдсөн сэдвээс сонгож төсөл хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх төсөл нь техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, сургалт, төсөл хэрэгжүүлэх, бодлого боловсруулах зэрэг байж болно.

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРЛҮҮД

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид нь дараах чиглэлийн арга хэмжээнүүдэд оролцох юм.

ХӨТӨЛБӨРИЙН ФЕЙСБҮҮК ХАЯГ:

https://www.facebook.com/FELMongolia

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАХ:

https://form.jotform.com/210480538262048 

Хүсэлт илгээх