Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-2019" энэ оны 5 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Mongol Energy Club уг арга хэмжээг дэмжигч байгууллагаар оролцож байна.
ФОРУМЫН ТУХАЙ
“Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Форум” нь 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй эрчим хүчний салбар дахь хамгийн том хурал бөгөөд тус форумд жил бүр гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцдог.
Тус форумаар сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ирээдүйн хэтийн төлвийг хэлэлцдэг салбарын чухал арга хэмжээ юм.
ЗОРИЛГО
Дотоодын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц баялагт түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлгэрүүлэхэд мэргэжлийн экспертүүдийн мэргэжлийн экспертүүдийн судалгаа, шийдлийг нээлттэй хэлэлцүүлж, шийдлийг хэрэгжүүлэх замаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд үндэсний оновчтой хөгжлийн чиглэлийг тодорхойлоход тус форумын зорилго оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах вебсайтаар орж авна уу.
http://mria.mn/page/12637