24 ДЭХ УДААГИЙН “ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС-2019” АНЭУ-ын АБУ ДАБИ ХОТОД БОЛНО.

“ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС-2019” АНЭУ-ын АБУ ДАБИ ХОТОД БОЛНО.

Эрчим хүчний чиглэлийн бүхий л чиглэлийг хамарсан Дэлхийн хамгийн том арга хэмжээ болох “Дэлхийн Эрчим Хүчний Конгресс” энэ жил АНЭУ-ын Аби Даби хотод 2019 оны 9 сарын 9-12 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

150 гаруй улс орноос эрчим хүчний салбарын дэлхийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчид оролцдог арга хэмжээ бөгөөд 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг. 1924 оноос хойш зохион байгуулагдаж буй “Дэлхийн Эрчим Хүчний Конгресс” нь эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлэх талаар гишүүн улс орнуудын сайд, гүйцэтгэх захирал, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийн дунд яриа хэлэлцээр хийх боломж олгодог.

Тус арга хэмжээг зохион байгуулагч Дэлхийн Эрчим хүчний Зөвлөл хувьд өнгөрсөн 90 жилийн хугацаанд  уг арга хэмжээг дэлхийн 20 гаруй хотод зохион байгуулаад байна.

Сүүлийн 3 удаагийн “Дэлхийн Эрчим Хүчний Конгресс” чуулга уулзалт зохион байгуулсан газрууд:

  • 23 дугаар Конгресс: 2016 оны 10-р сарын 9-13-нд Туркийн Истанбул хот
  • 22 дугаар Конгресс: 2013 оны 10-р сарын 13-17-ны БНСУ-ын Дегү хот
  • 21 дүгээр Конгресс: 2010 оны 9-р сарын 12-16, Канадын Монтреал хот

Хэрэв та энэ удаагийн “ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОНГРЕСС-2019” чуулга уулзалтад оролцохыг хүсвэл Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монголын Үндэсний Зөвлөл (Монгол Эрчим Хүч Клуб)-тэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Арга хэмжээний албан ёсны вебсайт: https://www.wec24.org/