УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ АСУУДЛААРХ ТАЛУУДЫН 27-Р БАГА ХУРЛЫГ (COP27)

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ АСУУДЛААРХ ТАЛУУДЫН 27-Р БАГА ХУРЛЫГ (COP27) ЕГИПЕТИЙН ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байгаа түүнийг сааруулах үйл ажиллагааны цонх мөн хурдан хаагдаж байгааг шинжлэх ухаан эргэлзэх зүйлгүй нотолсон.

2022 оны 11 дүгээр сарын 6 -18-ны өдрүүдэд  Египет улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд зохион байгуулагддаг талуудын 27-р бага хурлыг (COP27) Египетийн Шарм-Эль-Шейх хотноо зохион байгуулж, өмнөх уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох хүрээнд хүрсэн ололт амжилтаа бататгаж, ирээдүйд хүрэх зорилт, хэрэгжүүлэх арга замаа хэлэлцэх талуудын дээд хэмжээний уулзалтыг “Хамтдаа хэрэгжүүлье” урианы доор зохион байгуулах гэж байна.

Энэхүү дээд хэмжээний хурлыг нээх ёслолын арга хэмжээнд дэлхийн 150 гаруй орны удирдагчид оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд, тус хурлын үеэр 56 хэлэлцүүлэг болон дугуй ширээний уулзалтууд зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

Энэ удаагийн талуудын бага хурал нь Африк тивд Египет улсын дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох хүрээнд тулгараад буй дэлхийн сорилтыг үр дүнтэй шийдвэрлэхэд бүх оролцогч талуудыг оролцуулахад чиглэсэн алтан боломж гэж тодорхойлсон бөгөөд өмнөх 2021 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 12 өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотод зохион байгуулагдсан хурлаар хэлэлцсэн асуудлыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой гэж дүгнэжээ.

     Дэлгэрэнгүй мэдээллийг: https://cop27.eg/#/ хүлээн авч танилцана уу.